2009-08-19
baynii devsger

Цэцэ Оппозит - Баяний дэвсгэр

Өөр эрийн өвөрт хэвтэж би чамд энэ өдрийн мэндийг хүргэе
Өдөр ирэх тусам уйтай угтана өглөө бүрийг
Өөрөө бүгдийг эхлүүлсэн хэрнээ өрөвдөх сэгтэлгүйгээр
Үүр шөнөөр үг хэлэлгүй явсан өөр нэг эр рүү
Би мэдсэн аль хэдийн чиний завгүй гэх нь олширсон
Нүднээс чинь аз жаргал биш уйтгар гунигийг олж харсан
Би ямар гав зүүх бишдээ чи чөлөөтэй
Үнэхээр жаргалын садаа байсан бол өршөө
Би мэднэ тэр чиний биеийг л худалдаж асван
Чиний сэтгэл энд чи өөрийгөө хуурхийг л хүснэ
Чамгүйгээр гэлдэрч чамгүйгээр амьдарч сурна
Чанга юманд мансуурна чанх өөдөөс чинь биш холоос харна
Зам тавьж өгөе чамайг жаргаах залууд
Заавал би юм бүхэнд ялагч байх алба үгүй
Чи өөрийн сонголтоо хийсэн одоо нэмэргүй
Зөвхөн аз жаргал хүсээд салах нь нэрэнд хиргүй

Дахилт

Энэ дэлхий дээрх бүх хүн ядуу байсан бол
Хайр сэтгэл хамгийн гол
Тэр бумын үнэтэй түүний төмөр хүлгэнд суухдаа
Тансаг даашинзтайгаа миний өмнө буухдаа
Юунд намайг ширтээв чи өрөвдөжүү хайралжуу
Чиний мэдэх миний царай архи уусаар арилжуу
Би баян байсан бол чи намайг хаях байсан уу
Хэрэв намайг хайралбал хоосон хонохоос айсан уу
Мэдээж хайр идээд ходоод цадахгүй
Мэдсээр байж амьд хүнийг би лав ингэж чадахгүй
Ганц амьдрах амьдралийг минь чи надаас дээрэмдсэн
Мөнгө надаас хайраас бүхнээс үнэтэйг би мэдсэн
Дутуу алсан жоом шиг өдөр шөнөгүй тарчилна
Хараал идсэн сэтгэлийг минь хар тамхи л арчилна
Тэнэг зүйл бүү хий намайг харвал зайлс хий
Түүний оронд түрүйвч хараад дотуур өмдөө тайлс хий

Дахилт

Нэг зүйл асууя болхуу
Яах гэж харсийн яах гэж ярьсийн
Гон бие гозон толгой мөрөөрөө л мөлхөж байсийн
Юун хайр сэтгэл юун хайр сэтгэл
Түүнийг чөтгөр ав чамайг ч бас
Тиймээ би хов хоосон сэтгэл ч үгүй
Чармай шалдан хармайг минь шалга
Гэрийн түлхүүрээс өөр зүйл үгүй
Дээр нь чи байхүй өр зүрх үгүй
Зүгээр л дуугүй бай хараал зүхэл хэрэггүй
Хараах чинь хүртэл хайр татна тиймээ би эргүй
Чи ийм болгосон дурлал наймайг ийм болгосон
Бөгсөн дээр чинь гарсан батга ч болтугай болохсон
Чи намайг ийм болгосон
Чи намайг ийм өчүүхэн болгосон
Өд шиг хөнгөн болгосон
Өт шиг жижиг болгосон
Од шиг хол болгосон
Нүд шиг эмзэг болгосон
Үнэгүй амь тээсэн эрэмдэг зэрэмдэг болгосон

Бичсэн: sahius | цаг: 14:22 | duunii ug
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


nice xaxa
Бичсэн: Зочин цаг: 19:44, 2010-09-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax